images

Монголд анх удаа: Барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр энэ онд ашиглалтад орно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-28


   Европын холбооны буцалтгүй тусламж, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Морингийн даваанд барьж буй барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орохыг НЗДТГ-ын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас мэдээллээ. Монголдоо анхдагч уг үйлдвэрийн байгууламж хог хаях нэгдсэн цэг буюу эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфилл, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш, албан ажлын барилгаас бүрдэх ажээ. Шинэ ландфиллын байгууламж 5.5-8.5 сая тонн хог хаягдал хүлээн авах хүчин чадалтай байх бөгөөд цугларсан хаягдлыг байгальд ээлтэй аргаар устгана. Харин өнөөгийн байдлаар Улаанбаатар хотоос жилд 1.4 сая тонн хог хаягдал гардгийн 20-30 хувь нь барилгын хог байдаг бол шинэ үйлдвэрт 175 мянган тонныг дахин боловсруулах юм. Мөн бусад төрлийн хог хаягдлыг ангилж, шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.